| |

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА

✅/04.27/ Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын ил тод байдлыг хангах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 27-29-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

✅Тус өдөрлөгт 9 дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба оролцож, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг иргэдэд сурталчлан таниулж, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар болон бусад чиг үүргийн байгууллагуудаас хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авч, санал хүсэлтээ өгөх боломжтой.