|

“ХҮҮХДҮҮДЭЭ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

👉Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс чиг үүргийн байгууллагуудтайгаа хамтран ЕБ-ын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид руу чиглэсэн багц сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

👉Энэ ажлын хүрээнд ЕБ-ын 7, 161, 163, 178 дугаар сургуулийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин болон сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, мөн зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох “Хүүхдүүдээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлцгээе” сургалтыг зохион байгууллаа.

👉Сургалтад 400 гаруй сурагч хамрагдаж, эрх зүйн мэдлэгээ нэмлээ.