Хан-Уул дүүрэг ИТХ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

/2025.05.22/ Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Соёлын ордон, Ахмадын хороотой хамтран 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20, 22 дугаар хорооны 205 ахмад настан, зорилтот бүлгийн иргэдэд Халамжийн болон Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэх өдөрлөгийг 2025 оны 05 сарын 22-ны өдөр […]

ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛААР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОЖ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурлаар дүүрэг дэх Цагдаагийн газрын мэдээллийг сонсож тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллахаар боллоо

СУРАГЧИД ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ МЭДЛЭГ ОЙЛГОЛТОО НЭМЭГДҮҮЛЭВ

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хан-Уул дүүргийн ИТХ-тай байгуулсан 2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу ерөнхий боловсролын сурагчид болон багш нарт хүний эрхийн асуудлаар мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус дүүргийн 52 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа. Сурагчид комиссын үйл ажиллагаатай танилцахаас […]

Олон улсын Улаан Загалмайн өдөр тохиож байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооноос “Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч-2025” арга хэмжээ зохион байгууллалаа.

Олон улсын Улаан Загалмайн өдөр тохиож байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооноос “Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч-2025” арга хэмжээ зохион байгууллалаа. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил оролцож хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч сурагчид, сайн дурын идэвхтэн, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн хэлтэс алба, сургууль, хамт олонг алдаршуулж, баяр хүргэлээ.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДУУДЛАГАД АЖИЛЛАХ АЛБА ХААГЧДАД ЦАХИЛГААН ДУГУЙ (SURRON ) ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

/2025.05.06/ Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Замын цагдаагийн хэлтэст дэмжлэг үзүүлж замын хөдөлгөөний ачаалал, зохиомол түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд зам тээврийн ослын дуудлагад ажиллах алба хаагчдад цахилгаан дугуй (Surron ) хүлээлгэн өглөө. Цахилгаан дугуйг үйл ажиллагаандаа ашигласнаар зөрчил, ослын дуудлагыг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой болж байна.

“ХАРЖ ЧАДВАЛ ОЙЛГОНО, ОЙЛГОЖ ЧАДВАЛ ШИЙДНЭ” ОЮУНЫ ЗУРАГЛАЛЫН ТУХАЙ СУРГАЛТЫГ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН, НИЙГМИЙН АЖИЛЧИД ОРЛОО.

– 2025 оны 05 дугаар сарын 02 -ний өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан, нийгмийн ажилчид “Коуч Лаб Монголиа” сургалтын байгууллагатай хамтран оюуны зураглалын тухай сургалт орлоо. -Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар сургалтыг орлоо.

“ХАЙРААР ДҮҮРГЭЕ – ХАНДЛАГААР ХӨГЖЬЕ”

Мэргэжлийн сэтгэлзүйчид болон боловсрол судлаачид цэцэрлэгийн нас буюу 3-5 насны хүүхдийн үе бол хүний амьдралын хамгийн шийдвэрлэх хөгжлийн үе шат буюу “Алтан үе” гэдэг байна. Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ-өөс “Хайраар дүүргэе, Хандлагаар хөгжье” төслийг дүүргийн 28, 65, 308 дугаар цэцэрлэг дээр 2025 оны 03 дугаар сараас эхлэн 2025 оны 05 дугаар сарыг дуустал хоёр сарын хугацаанд […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СӨБ-ЫН СУРГУУЛИУДЫН ДУНД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ 2025” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 35 цэцэрлэгийн 350 хүүхэд, 70 багш, 70 эцэг эхийн төлөөллийг оролцуулан замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, замын […]

ХҮНИЙ ЭРХИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба хамтран хороодын ажилтан, албан хаагч, хамтарсан багийн бүрэлдэхүүн, хэсгийн ахлагч нарт Хүний эрхийн Үндэсний Комиссын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Хууль, тогтоомжийн мэдлэг, мэдээлэл, Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ, хандлага сэдвээр мэдээлэл олгох өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. […]

ХУД-ИЙН ЕБС-ийн АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн ахлах ангийн 123 сурагчдад шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн […]

Scroll to Top