Хан-Уул дүүрэг ИТХ

“ИНЭЭМСЭГЛЭ, ӨӨРИЙГӨӨ ТЭВЭР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол Улсын Жендэрийн Үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” уриатайгаар үргэлжилж байна. Тус аяны хүрээнд Хан-Уул дүүргийн ИТХ-аас “Инээмсэглэ-Өөрийгөө тэвэр” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн зорилго нь Эмэгтэйчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн дархлааг дэмжих, хувь […]

ЕБ-ЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ, ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албанаас сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас ангид байлгах зорилгоор дүүргийн ЕБ-ын сургуулийн сурагчдад зориулсан сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус сургалтын үеэр сурагчдад эрх зүйн анхан шатны мэдлэг олгож, өөрийн эрх, үүргийг ойлгох, үе […]

2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа.

2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, болзошгүй аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Төр төвшин, түмэн олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй. Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.БАТ-ОРГИЛ

Азийн Гамшгийн бэлэн байдлын төвөөс Тайландын Вант Улсын Бангкок хотноо “Тогтвортой хөгжилд гамшгийн эрсдэлийн менежмэнт” сургалтад ХУД-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Оюунгэрэл, дүүргийн ОБХэлтсийн ахмад Т.Одгэрэл, ахлах дэслэгч Г.Урангоо нар хамрагдлаа.

Азийн Гамшгийн бэлэн байдлын төвөөс Тайландын Вант Улсын Бангкок хотноо 2026 оны 02 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжилд гамшгийн эрсдэлийн менежмэнт” сургалтад ХУД-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Оюунгэрэл, дүүргийн ОБХэлтсийн ахмад Т.Одгэрэл, ахлах дэслэгч Г.Урангоо нар хамрагдлаа. Сургалтаар гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөлт, байгаль эко системийн өгөгдлийг гамшгаас хамгаалахад ашиглах аргууд, харилцаа холбоо, […]

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

XVII жарны сүрээр дарагч хэмээх морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан дүүргийн иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг дарга Б.Цэрэн нар гардуулж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2-р хорооны ахмад настан […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ X ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар тодорхойлолтыг дэмжих тухай, дүүргийн хороодын хэсгийн хуваарийг шинэчлэн батлах тухай зэрэг таван асуудлыг хэлэлцэн баталлаа. X хуралдааныг хааж дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох хэлтэс, албадын удирдлагууд, ажилтан албан хаагчдад ирж буй сүрээр дарагч хэмээх “ГАЛ […]

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОЛОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

XVII дугаар жарны сүрээр дарагч хэмээх морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан дүүргийн иргэдэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил төрийн дээд одон медаль гардуулж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор : Хан-Уул дүүргийн […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ

/2026.02.13/ Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хуралдааныг ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлы зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Бат-Оргил удирдан явууллаа. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагууд 2025 оны тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа танилцуулаа. ХУД-ийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Гэр бүл, […]

“НЭГ ХОРОМ НЭГ АМЬ” ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС ЭХЭЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал, ОУ-ын байгууллага JCI нь “One Moment – One Life” буюу “Нэг хором – Нэг амь” төслийг хамтран амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү төслийн гол зорилго нь цэцэрлэгийн 1000 гаруй багш нарт анхан шатны тусламжийн ур чадвар олгох, бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж шуурхай үзүүлэхэд оршино. “One Moment – One Life” буюу […]

Scroll to Top