ГЭР ХОРООЛЛЫН “ХАР ЦЭГ”-ҮҮДИЙГ КАМЕРЖУУЛАХ ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн тоог бууруулахын тулд есөн дүүрэг хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ. 2026 онд нэгдүгээрт, зам тээврийн ослын тоог 15-50 хувиар бууруулна. Хоёрдугаарт, хулгай, зодоон цохио буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг 15 хувиар бууруулна. Гуравдугаарт, “хар цэг”-үүдийг тодорхой болгож камержуулна. Тухайлбал, СХД-ийн аль гудамжинд гэмт хэрэг гардаг, аль сургуулийн аль харанхуй хэсэг, гудамжинд хүүхдүүдийг зодож, дээрэмдэж байна тэр газруудыг тодорхой болгож камержуулна. Есөн дүүрэг, нийслэл хоттойгоо хамтарч гэмт хэргийн гаралтыг тодорхой бодит хэмжээнд буулгахад хамтарч ажиллах болно” гэв.


