|

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил болон “JCI Монгол” ТББ-ын Улаанбаатар салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч С.Лхагвадорж нар хүүхэд хахалтын улмаас амь насаа алдах эрсдлийг бууруулах анхны тусламжийн “One moment-One life” төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд 2026 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнуудад анхны тусламжийн сертификаттай сургалт зохион байгуулж шаардлагатай анхны тусламжийн хэрэглэгдэхүүнээр хангах юм.