“ИРЭЭДҮЙД БЭЛДЭЦГЭЭЕ – ӨСВӨРИЙН ФОРУМ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
/05.21/ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Боловсролын Санаачилгууд” ТББ-тай хамтран “Ирээдүйд бэлдэцгээе – Өсвөрийн форум”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус форумд ЕБ-ын 7, 114 дүгээр сургуулийн 180 орчим сурагч оролцож, өөрсдийн үзэл бодол, санал санаачилгаа бүтээлчээр илэрхийлэн оролцов.
Сурагчид төслийн менежмент, загварчлах сэтгэлгээний аргачлалд суралцаж, үе тэнгийнхэндээ болон амьдарч буй хороондоо тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон шийдлийн төслүүд боловсруулан танилцуулсан бөгөөд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид сурагчдын багуудад ментороор ажиллаж, бодит оролцоонд суурилж хамтын ажиллагааг өрнүүлсэн нь онцлог байв.
Энэхүү форум нь өсвөр үеийнхний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхэд, залуучуудын дуу хоолойг бодлого, төлөвлөлтийн түвшинд хүргэх оролцооны шинэ боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ боллоо.






