|

“ТҮҮХ ХУВЬ ЗАЯА /1926–1930/” СЭДЭВТ СУРГАЛТЫГ

ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

👉Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, түүхэн үнэнийг олон нийтэд таниулах зорилгоор “ТҮҮХ ХУВЬ ЗАЯА /1926–1930/” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

👉Энэхүү сургалт нь 1926–1930 онд Герман, Франц улсад суралцаж байсан Монгол оюутнуудын түүхэн замнал, тэдний дундаас улс төрийн хилс хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн тухай судалгаанд тулгуурласнаараа онцлог юм.

👉Тус арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 251 ангийн нийт 8456 сурагчдад түүх, нийгмийн ухааны багш нар сургалтыг удирдан хүргэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэнд түүхийн мэдлэг олгох, эх оронч үзэл төлөвшүүлэх, өнгөрсөн түүхээс сургамж авах чухал ач холбогдолтой юм.