| |

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

✅/2026.05.04/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтаар “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцуулсан юм.

✅Уулзалтад ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил Засаг дарга Б.Цэрэн нар оролцож, дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүүргийнхээ хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардуулсан юм.