Uncategorized | Мэдээ | Фото
ЕБ-ЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА…
/2026.04.21/ Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сургалтыг дүүргийн ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдад үе шаттайгаар зохион байгуулж байна.
Өнөөдөр дүүргийн ЕБ-ын 18 дугаар сургууль дээр зохион байгуулж, 130 гаруй сурагч хамрагдлаа. Энэхүү сургалт нь хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох болон дугуй, скүүтэр, сурроныг унахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, аюулгүй зорчих дадал хэвшүүлэх зорилготой юм.
Сургалтыг “Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББ-ын тэргүүн, хурандаа О.Батжаргал болон Ж.Энхбат нар хөтлөн явууллаа




