Хан-Уул дүүрэг ИТХ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ V ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Хуралдаанаар “Хан-Уул дүүргийн “Теле камерийн хяналтын дэд төв” ОНӨТҮГазар байгуулах тухай Тодорхойлолтыг дэмжих тухай Хороодын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САНААЧИЛГААР ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УДИРДЛАГЫГ ЧАДАВХЖУУЛАХ 6 САРЫН ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагын манлайлал, ур чадварыг нэмэгдүүлэх, байгууллагын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах зорилготой “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагыг чадавхжуулах” 6 сарын хөтөлбөрийг “Ворлд Стандарт Консалтинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ. – Хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 25 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад тус байгууллагын ахлах зөвлөх, тэргүүлэх аудитор А.Батгэрэл “Coaching and Feedback” сэдвээр […]

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

025.06.18 / Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл өнөөдөр хуралдаж, ээлжит V хуралдааны тов болон дараах асуудлыг хэлэлцлээ. -“Хан-Уул дүүргийн теле камерын хяналтын дэд төв” ОНӨТҮГазар байгуулах тухай -Тодорхойлолтыг дэмжих тухай -Хороодын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж дүүргийн ИТХ-ын ээлжит V хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр танхимаар хуралдахаар […]

“ХҮҮХДИЙН ЭРХ” АЯНЫ ХҮРЭЭНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачилсан “Хүүхдийн эрх” аяны хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газрын 1,2 дугаар хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Нээлттэй хаалганы өдөрлөгийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний “Мишээл” […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Ахмадын хороотой хамтран 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 21, 23, 24, 25 дугаар хорооны 221 ахмад настан, зорилтот бүлгийн иргэдэд Халамжийн болон Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэх өдөрлөгийг ЕБ-ын 7 дугаар сургуулийн […]

ДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ ХУД-ИЙН 15-Р ХОРОО, ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙН ӨМНӨ СҮНДЭРЛЭЛЭЭ

/2025.06.03/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, даяар дуурсагдах, далай даян Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны гэрэлт хөшөө өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө сүндэрлүүллээ. Хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, […]

НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРСНЫ ДАГУУ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ӨГЛӨӨНИЙ 7:00-16:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсны дагуу Хан-Уул дүүргийн төр захиргааны байгууллагууд болон нэг цэгийн үйлчилгээ өглөөний 7:00-16:00 цаг хүртэл ажиллаж эхэллээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ, КОҮЧЛАБ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН “ХАЙРААР ДҮҮРГЭЕ, ХАНДЛАГААР ХӨГЖЬЕ” ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2025 ОНЫ 6 ДУГААР САРЫН 2-НД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус төсөл нь дүүргийн 41 цэцэрлэгээс сонгогдсон 3 цэцэрлэг дээр хэрэгжиж, нийт 400 гаруй эцэг эх, багш ажилтнууд хамрагдан, сэтгэл зүй, харилцаа, өөрийгөө хөгжүүлэх, стрессээ удирдах чадваруудыг эзэмшсэн юм. Хаалтын үйл ажиллагааны үеэр багш, ажилчид төслийн явцад цэцэрлэгийн орчинд гарсан бодит өөрчлөлтүүд болон хувь хүний хөгжилд мэдрэгдсэн эерэг нөлөөний талаар сэтгэгдлээ хуваалцсан нь үйл ажиллагааны […]

Scroll to Top