Хан-Уул дүүрэг ИТХ

Аутизмыг таниулах энэ өдөр дэлхийн 45 улсын 600 гаруй хот, 3000 гаруй олон нийтийн барилга байгууламж, сургууль зэрэг байгууллагууд аутизмтай хүмүүст болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэн барилга байгууламжаа цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг байна.

Аутизмыг таниулах энэ өдөр дэлхийн 45 улсын 600 гаруй хот, 3000 гаруй олон нийтийн барилга байгууламж, сургууль зэрэг байгууллагууд аутизмтай хүмүүст болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэн барилга байгууламжаа цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг байна.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг. Өнөөдөр буюу 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын алба хаагчид зарлан мэдээллийн […]

АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Чагнуур” эмч мэргэжилтнүүдийн нийгэмлэг, “Чагнуур Академи” хамтран Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн багш нарт анхны тусламжийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Анхны тусламжийн сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтад найман сургуулийн нийт 160 багш, 8 эмч, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн сайн дурын 56 […]

ЕБ-ЫН 18 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас ЕБ-ын 18 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид болон багш нарыг Улсын Дээд Шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдааны танхим, шүүгчид болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, тэдний ажлын онцлог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Сурагчдыг Улсын дээд шүүхийн Мэдээлэл, лавлагаа хариуцсан ахлах шинжээч Б.Дүүрэнжаргал хүлээн авч, Монгол Улсын дээд […]

“ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн талаарх мэдээллийг танилцуулах, санал хүсэлт сонсох ажлыг 114, 34 дүгээр сургууль дээр бүсчлэн зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил оролцож иргэдийн санал хүсэлтийг нь сонслоо. Хэлэлцүүлэг маргааш үргэлжилнэ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улсад зэвсэгт хүчний байгууллага үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Хан-Уул дүүргийн иргэдэд ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг дарга Б.Цэрэн нар төрийн дээд одон медаль гардуулж, баяр хүргэлээ.

“ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ТӨРИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлыг танилцуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шашны байгууллагын үйл ажиллагаа ба төрийн хяналт” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 18 байгууллагын төлөөллүүдэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Татварын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Спорт хороонд дүүргийн жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээнийг гурван насны ангиллаар зохион байгуулж байгаа бөгөөд нийт 28 байгууллагын 580 тамирчин оролцож байна. Тэмцээнийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил нээж, өсвөрийн жүдочдод амжилт хүсэж, тив, дэлхийн аварга болохыг ерөөлөө.

Scroll to Top