Хан-Уул дүүрэг ИТХ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хороо 2026 оны ээлжит бус чуулганаа зохион байгууллаа. Чуулганд хорооны ахмад гишүүд сайн дурын идэвхтэн хүүхдүүд, залуучуудын төлөөлөл, хандивын байгууллагууд болон 14 хорооны Засаг дарга нар цахимаар оролцож, Удирдах зөвлөлийн тэргүүнээр ИТХ-ын дарга Ч.Бат-Оргилыг сонголоо. Мөн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч нарыг Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн медалиар шагнаж, урамшуулсан юм.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдав

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар: Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Тодорхойлолтыг дэмжих тухай Хороодын хэсгийн хуваарийг шинэчлэн батлах тухай Дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт […]

Хан-Уул дүүрэгт энэ жил “Гамшгийн үеийн сургалт хийх мэдээлэл олгох төв” байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн гамшгийн эрсдлийг бууруулах зөвлөлийн 2026 оны анхны хуралд оролцож байна. Нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын дарга нар 2026 оны төлөвлөгөөнд тусгуулах саналаа хэллээ. Хан-Уул дүүрэгт энэ жил “Гамшгийн үеийн сургалт хийх мэдээлэл олгох төв” байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаанд НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өнгөрсөн 2025 онд хэрэгжүүлсэн гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажлын үр дүнг танилцууллаа.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаанд НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өнгөрсөн 2025 онд хэрэгжүүлсэн гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажлын үр дүнг танилцууллаа. Энэ үеэр дүүргүүдийн удирдлагууд болон салбар зөвлөлийн дарга нар гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулахад тулгамдаж буй асуудлыг илэрхийллээ. Хан-Уул дүүргийн ИТХ-ын […]

ГЭР ХОРООЛЛЫН “ХАР ЦЭГ”-ҮҮДИЙГ КАМЕРЖУУЛАХ ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн тоог бууруулахын тулд есөн дүүрэг хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ. 2026 онд нэгдүгээрт, зам тээврийн ослын тоог 15-50 хувиар бууруулна. Хоёрдугаарт, хулгай, зодоон цохио буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг 15 хувиар бууруулна. Гуравдугаарт, “хар цэг”-үүдийг […]

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил болон “JCI Монгол” ТББ-ын Улаанбаатар салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч С.Лхагвадорж нар хүүхэд хахалтын улмаас амь насаа алдах эрсдлийг бууруулах анхны тусламжийн “One moment-One life” төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил болон “JCI Монгол” ТББ-ын Улаанбаатар салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч С.Лхагвадорж нар хүүхэд хахалтын улмаас амь насаа алдах эрсдлийг бууруулах анхны тусламжийн “One moment-One life” төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд 2026 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнуудад анхны […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны биелэлтийг дүгнэх тухай, 2025 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний нэршилд өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2026 оны орон нутгийн төсөв батлах тухай, тодорхойлолтыг дэмжих тухай зэрэг долоон асуудлыг хэлэлцэн баталлаа.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Тус сургалтын зорилго нь төлөөлөгчдийн манлайлал, ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэгдэв.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргилд Засаг дарга Б.Цэрэн дүүргийн 2026 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд нь өргөн мэдүүллээ.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргилд Засаг дарга Б.Цэрэн дүүргийн 2026 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд нь өргөн мэдүүллээ. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар төсвийн төсөл болон өргөн мэдүүлсэн бусад асуудлыг хэлэлцэнэ.

Scroll to Top