Хан-Уул дүүрэг ИТХ

ЕБ-ЫН 18 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас ЕБ-ын 18 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид болон багш нарыг Улсын Дээд Шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдааны танхим, шүүгчид болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, тэдний ажлын онцлог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Сурагчдыг Улсын дээд шүүхийн Мэдээлэл, лавлагаа хариуцсан ахлах шинжээч Б.Дүүрэнжаргал хүлээн авч, Монгол Улсын дээд […]

“ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн талаарх мэдээллийг танилцуулах, санал хүсэлт сонсох ажлыг 114, 34 дүгээр сургууль дээр бүсчлэн зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил оролцож иргэдийн санал хүсэлтийг нь сонслоо. Хэлэлцүүлэг маргааш үргэлжилнэ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улсад зэвсэгт хүчний байгууллага үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Хан-Уул дүүргийн иргэдэд ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг дарга Б.Цэрэн нар төрийн дээд одон медаль гардуулж, баяр хүргэлээ.

“ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ТӨРИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлыг танилцуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шашны байгууллагын үйл ажиллагаа ба төрийн хяналт” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 18 байгууллагын төлөөллүүдэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Татварын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Спорт хороонд дүүргийн жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээнийг гурван насны ангиллаар зохион байгуулж байгаа бөгөөд нийт 28 байгууллагын 580 тамирчин оролцож байна. Тэмцээнийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил нээж, өсвөрийн жүдочдод амжилт хүсэж, тив, дэлхийн аварга болохыг ерөөлөө.

“ИНЭЭМСЭГЛЭ, ӨӨРИЙГӨӨ ТЭВЭР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол Улсын Жендэрийн Үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” уриатайгаар үргэлжилж байна. Тус аяны хүрээнд Хан-Уул дүүргийн ИТХ-аас “Инээмсэглэ-Өөрийгөө тэвэр” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн зорилго нь Эмэгтэйчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн дархлааг дэмжих, хувь […]

ЕБ-ЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ, ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албанаас сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас ангид байлгах зорилгоор дүүргийн ЕБ-ын сургуулийн сурагчдад зориулсан сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус сургалтын үеэр сурагчдад эрх зүйн анхан шатны мэдлэг олгож, өөрийн эрх, үүргийг ойлгох, үе […]

2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа.

2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, болзошгүй аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Scroll to Top