Хан-Уул дүүрэг ИТХ

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ҮЕ ШАТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр чиг үүргийн байгууллагын албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилоор дүүргийн 1-25 хороодын хамтарсан багийн гишүүдэд “Кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх” цогц сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Тус сургалтад Хан-Уул дүүргийн алсын бүсийн найман хорооны хамтарсан багийн 50 гаруй […]

“ИРЭЭДҮЙД БЭЛДЭЦГЭЭЕ – ӨСВӨРИЙН ФОРУМ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

/05.21/ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Боловсролын Санаачилгууд” ТББ-тай хамтран “Ирээдүйд бэлдэцгээе – Өсвөрийн форум”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус форумд ЕБ-ын 7, 114 дүгээр сургуулийн 180 орчим сурагч оролцож, өөрсдийн үзэл бодол, санал санаачилгаа бүтээлчээр илэрхийлэн оролцов. Сурагчид төслийн менежмент, загварчлах сэтгэлгээний аргачлалд суралцаж, үе тэнгийнхэндээ болон амьдарч буй хороондоо тулгамдаж буй асуудлуудыг […]

“ХАРИУЦЛАГАТАЙ ЭЦЭГ ЭХ БА, АЮУЛГҮЙ ГЭР БҮЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд гаргасан бөгөөд Монгол Улс 2003 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос хойш 23 дахь жилдээ тэмдэглэж байна. Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар […]

“AI GOVERNANCE & CYBER SECURITY POLICY” СУРГАЛТЫН НЭЭЛТ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БОЛЛОО.

/2026.05.11/ “AI Governance & Cyber Security Policy” сургалтын нээлт боллоо. Сургалтын хүрээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ажилтан албан хаагчид, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, Засаг даргын тамгын газрын албан хаагчдыг хамруулсан сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад олон улсын мэргэжилтэн, шинжээчид оролцон, хиймэл оюун ухааны бодлогыг байгууллагын засаглал, бүтээмжид хэрхэн үр дүнтэй ашиглах талаар […]

“ХҮҮХДҮҮДЭЭ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс чиг үүргийн байгууллагуудтайгаа хамтран ЕБ-ын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид руу чиглэсэн багц сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд ЕБ-ын 7, 161, 163, 178 дугаар сургуулийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин болон сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, мөн зам тээврийн […]

“ТҮҮХ ХУВЬ ЗАЯА /1926–1930/” СЭДЭВТ СУРГАЛТЫГ

ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, түүхэн үнэнийг олон нийтэд таниулах зорилгоор “ТҮҮХ ХУВЬ ЗАЯА /1926–1930/” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь 1926–1930 онд Герман, Франц улсад суралцаж байсан Монгол оюутнуудын түүхэн замнал, тэдний дундаас улс төрийн хилс хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн тухай судалгаанд тулгуурласнаараа онцлог юм. […]

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

/2026.05.04/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтаар “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцуулсан юм. Уулзалтад ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил Засаг дарга Б.Цэрэн нар оролцож, дүүргийн […]

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА

/04.27/ Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын ил тод байдлыг хангах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 27-29-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөгт 9 дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба оролцож, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан […]

Scroll to Top